Нийгмийн хариуцлага
Premium industrial & engineeringПремиум Индастриал энд Инженеринг компани үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш шинийг эрэлхийлсэн, үр ашгийг нэмэгдүүлэх шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн явцад ажилчдынхаа эрүүл мэнд болон байгаль орчны эрсдэлийг багасгахад чиглэсэн судалгаа шинжилгээ, бизнес хөгжлийн ажлуудыг тасралтгүй хийж байгаа ба эдгээр нь улам ихээр ховордож байгаа усны хэрэглээг багасгах, байгаль орчны бохирдлыг бууруулах, орон нутгийн ард иргэдийн итгэлийг олж бизнесийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах, зах зээлдээ тэргүүлэх байр сууриа урт удаан хугацаанд хадгалахад чиглэгддэг.
Байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэл
Бетон зуурмаг тээвэрлэгч автомашинуудын торх, тэвшийг угаасан усыг байгальд их хэмжээгээр хаяж, байгаль орчин сүйтгэдэг хэрэглээг халж, зуурмагийн үлдэгдэл бүхий усны хэрэглээг дахин ашиглаж, цэвэр усны хэрэглээг 90% хэмнэж байна.


.png)
Өнөөдөр Монгол улсад гол мөрний эрэг дагуу бутлан ангилах үйлдвэрүүдийг олноор барьж бетон зуурмагийн үйлдвэрүүдэд голын элсийг их хэмжээгээр олборлон нийлүүлж байгаа нь голын усыг бохирдуулах, улмаар татрааж багасгах, голын эрэг дагуух хөрсний бохирдлыг бий болгох, загас, амьтдыг устаж үгүй болох зэргээр байгаль, экологийн сүйрэлд хүрэх аюул нүүрлээд байгаа юм. Иймээс бид өөрийн Уулын чулуу бутлан ангилах үйлдвэр дээр голын элсний хэрэглээг багасгах, хиймэл элсний үйлдвэрлэлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Уулын чулуу бутлан ангилах үйлдвэртээ экологийн аюулгүй нөхцлийг бүрдүүлэх үүднээс 300м.куб/цаг, 400м,куб/цаг хүчин чадалтай 2 ширхэг тоос сорогч суурилуулж, конусан бутлуурын аман дээр ус цацруулагч тавьснаар агаарт дэгдэж байгаа тоосонцрын хэмжээг 95% хүртэл багасган, ойр орчмын малын бэлчээрийг хамгаалах, үйлдвэрийн ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулж чадсан.
.png)
Дэгдэмхий үнсийг үйлдвэрлэлд ашигласнаар бетон үйлдвэрлэлд шаардагдах цементийн хэрэглээг бууруулж хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байна. Үйлдвэрлэлд ашиглагдах 1 тонн дэгдэмхий үнсний хэрэглээ тутамд хүлэмжийн хийн ялгарал 0,9 тонн-оор буурдаг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудаас
Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг, Дэнж уулын энгэрт 2013 оноос хойш 4 төрлийн 100 гаруй мод, бут тарьж хамт олноороо байгал орчины нөхөн сэргээлт, хамгаалалтанд гар бие оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нийтдээ ногоон байгууламжинд 6 сая төгрөг зарцуулаад байна.
.jpg)
.jpg)
"Итгэлийн Танхим" төслийг дэмжин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулах ажилд шаардлагатай байсан бетон зуурмагийг хандивлаж, тав тухтай орчинд эмчлүүлэх боломжийг бүрдүүлж ажилласан байна.



МҮОНРТ-ээс санаачлан хэрэгжүүлж байгаа "MNB Сэтгэлийн үндэс" аяны хүрээнд хийгдэж байгаа БГД-ийн 21-р хороонд баригдаж байгаа 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд бетон зуурмаг нийлүүлж хандивын ажилд гар бие оролцсон байна.


Нийгмийн судалгаа, шинжилгээний төвөөс санаачилж буй “49-р гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн энтертайнмент тайзтай театр нээгдэх үйл ажиллагаанд оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж хамтран ажиллаж байна.
Монгол орон даяар тархаад байсан ой хээрийн түймрийн галын гамшигт өөрдсийн хувь нэмрээ оруулж Онцгой байдлын ерөнхий газарт биет тусламж үзүүлж тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын нийт 2 сая төгрөгний 20ш гутал хандивласан.
Дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд оролцохоор явж буй өсөх ирээдүйтэй тамирчдадаа дэмжиж 100 буудалт даамны спортын дэд мастер Б.Есүй охинд Польш улснаа зохиогдаж буй “Дэлхийн аварга”-ын тэмцээний зардлыг дааж 3 сая төгрөг хандивласан.


2018 оны 3-р сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант бригадын нутаг дэвсгэрт оршин суудаг нутгийн 5-6 айл өрхөд 600 боодол нарийн ногоон өвс УБ хотоос тээвэрлэн хүргэж өвлийн бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн.
СХД -ийн 25-р хороо буюу алслагдсан, гэр хороолол дундах 104-р сургууль Монголдоо анхны “Ашиглалттай дээвэртэй сургууль” буюу мини- хөл бөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын талбай, чийрэгжүүлэх тоглоомын талбайн барилгын ажилд туслалцаа үзүүлсэн.
Энэхүү бүтээн байгуулалтыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Премиум Групп ХХК, Премиум Конкрит ХХК болон Мехлопат ХХК , Фужи Алтай ХХК, SGI Frontier Capital, Bayat Foundation гэсэн гадаад, дотоодын байгууллагууд санаачлан, хамтын хөрөнгөөр санхүүжүүлэн тус байгууламжийг бүтээн байгуулж 104-р сургуулийн сурагч, хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухыг хангах ажилд хувь нэмэрээ оруулсан.






.jpg)
