Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчины бодлого
Premium ConcreteПремиум Конкрит ХХК нь өөрийн чанарын бодлогыг бүх сонирхогч талууддаа нээлттэй
байлгах бөгөөд уг бодлогоо 2019.08.26-ний өдөр Гүйцэтгэх захирлын 19/332 тоот тушаалаар баталсан
Эрүүл мэнд
Бид ажилтан бүрийг эрүүл мэндийн хувьд үйлдвэрлэлийн сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд ямагт эрмэлзэнэ.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас эрүүл мэндэд учирч болох эрсдэлүүдийг хянан удирдаж мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдлыг хамгийн бага түвшинд хадгалах нь гол зорилгуудын маань нэг байдаг.
Ажилтан бүр эрүүл мэндэдээ анхаарал хандуулж сөрөг нөлөөллийг таньж илрүүлэгч, мэдээллэгч, хяналтыг хэрэгжүүлэгч байх төлөвшил нь хамт олны маань зорилт юм.
Аюулгүй ажиллагаа
Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж осол зөрчилгүй ажиллах нь манай хамт олны суурь үзэл баримтлал юм. Ажилтан бүрийн аюулгүй ажиллагааны эерэг хандлага, манлайлал, санал санаачилга зэргийг бид ямагт дэмждэг бөгөөд улмаар аюулгүй ажиллагааны соёлын төлөвшил бүрэн бэхжин осол зөрчлийг тэглэх зорилгод хүрэн урт хугацааанд хадгалан үйл ажиллагаа эрхлэх бүрэн боломжтой гэж үздэг аюулгүй ажиллагааны талаархи бидний бодлогод :
- Үр нөлөө бүхий аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо
- Бүрэн стандартчилал
- Хэрэгжихүйц эрсдэлийн удирдлага
- Тасралтгүй сайжруулалт
- Аюулгүй ажиллагааны соёлын төлөвшил зэрэг нь чухал байр суурь эзэлнэ.
Байгаль орчин
Байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаа эрхлэх нь бидний үндсэн чиглэлийн салшгүй нэг хэсэг юм.
Байгаль орчны тухайд бидний ажиллах зарчим нь:
- Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулна
- Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгахыг ямагт зорино
- Усны хэрэглээг хамгийн бага түвшинд барихыг зорьдог бөгөөд дахин боловсруулах технологийг нэвтрүүлэгч байна