card

Олон улсын төсөл хөтөлбөрүүд

Premium Concrete

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал

  • Төслийн товч мэдээлэл: 6 нисэх зурвас бүхий Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал
  • Төсөл хэрэгжүүлэгч: Samsung
  • Санхүүжүүлэгч: Монгол улсын Засгийн Газар, Мицүбиши & Чоёодо түншлэл
  • Хэрэгжүүлсэн хугацаа: 2013-2016
  • Нийлүүлсэн тоо хэмжээ: 260,000 m3
  • Бетоны төрөл: C7.5 - C30, CSB, Pavement concrete
  • Бусад хийгдсэн ажлууд: Цагт 430 m3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай 4 бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажил

Шангри-Ла төсөл

  • Төслийн товч мэдээлэл: Улаанбаатар хотын төвд байрлалтай 3 цамхаг бүхий зочид буудал, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогц байгууламж
  • Төсөл хэрэгжүүлэгч: Samsung
  • Санхүүжүүлэгч: Шангри Ла Азиа Лимитед компани, Эм-Си-Эс Холдинг ХХК
  • Хэрэгжүүлсэн хугацаа: 2012-2015
  • Нийлүүлсэн тоо хэмжээ: 61,000 m3
  • Бетоны төрөл: C7.5 – C45
  • Бусад хийгдсэн ажлууд: Цагт 70m3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг байрлуулж өвлийн нөхцөлд өндөр зэрэглэлийн бетон нийлүүлсэн.

Салхит салхин цахилгаан станцын төсөл

  • Төслийн товч мэдээлэл: Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Женерал Электрик компанитай хамтран хэрэгжүүлсэн Монголын анхны 50 мегаваттын хүчин чадалтай салхин сэнсний төсөл
  • Төсөл хэрэгжүүлэгч: Leighton
  • Санхүүжүүлэгч: Ньюком Групп, Женерал Электрик компани
  • Хэрэгжүүлсэн хугацаа: 2012-2013
  • Нийлүүлсэн тоо хэмжээ: 11,500 m3
  • Бетоны төрөл: C20, C40
  • Бусад хийгдсэн ажлууд: Цагт 70m3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг байрлуулж 31 салхин сэнсний сууринд өндөр зэрэглэлийн бетон нийлүүлсэн.

Цэций салхин цахилгаан станцын төсөл

  • Төслийн товч мэдээлэл: Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт хэрэгжүүлсэн хоёр дах Салхин сэнсний төсөл
  • Төсөл хэрэгжүүлэгч: Clean Energy Asian
  • Санхүүжүүлэгч: Ньюком Групп, Софтбанк Энержи Корпораци
  • Хэрэгжүүлсэн хугацаа: 2016-2017
  • Нийлүүлсэн тоо хэмжээ: 8,500 m3
  • Бетоны төрөл: C35, C45
  • Бусад хийгдсэн ажлууд: Цагт 70m3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг байрлуулж 25 салхин сэнсний сууринд өндөр зэрэглэлийн бетон нийлүүлсэн.

Сайншанд салхин цахилгаан станцын төсөл

  • Төслийн товч мэдээлэл: Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт хэрэгжүүлсэн хоёр дах Салхин сэнсний төсөл
  • Төсөл хэрэгжүүлэгч: CMEC
  • Санхүүжүүлэгч: ENGIE, Ferrostaal, DCIF, EIB and EBRD.
  • Хэрэгжүүлсэн хугацаа: 2017-2018
  • Нийлүүлсэн тоо хэмжээ: 12,000 m3
  • Бетоны төрөл: C35, C45
  • Бусад хийгдсэн ажлууд: Цагт 70m3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрийг байрлуулж 25 салхин сэнсний сууринд өндөр зэрэглэлийн бетон нийлүүлсэн.

Оюу-Толгой төсөл

2017 оны 3 сараас РиоТинто компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлж байгаа Оюутолгой төслийн гүний уурхайн бетоныг нийлүүлэх ажлыг дангаараа хариуцан ажиллаж байгаа бөгөөд Ази тивийн хамгийн орчин үеийн үйлдвэрийг байгуулахаас эхлээд ашиглалтын бүхий л үйл ажиллагааг өндөр түвшинд нэр төртэй хариуцан ажиллаж байна. Бид төсөлд ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан гэмтэлгүй 1,800,000 хүн/цаг ажилласан бахархам сайхан амжилт гаргаад байна. Энэ нь төслийн бүхий л шатанд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа бодитоор хэрэгжиж байгаагийн үр дүн юм.

Хэрэгжүүлсэн төслүүд:

  • Бетон зуурмагийн үйлдвэр-4-ийн зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагаа
  • Бетон зуурмагийн үйлдвэр-3-ийн үйл ажиллагаа
  • Бутлуурын үйлдвэрийн барилга угсралт, үйл ажиллагаа
  • Засварын шоп-тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
  • Оюут кэмпийн газар шорооны ажил
  • Мазаалай гал тогооны барилгын ажил
  • Оюу-Толгой Төвийн Дулааны Станцын өргөтгөлийн барилгын ажил
  • Карьерийн менежмент – Тэсэлгээ, түүхий эд материалын олборлолт
  • Ханбогдын автозамын ажилд дүүргэлтийн материал нийлүүлэх төсөл
  • Гүний уурхайн автозамын ажилд дүүргэлтийн материал нийлүүлэх төсөл

2017-02-10

Бетон зуурмагийн үйлдвэр-3-н үйл ажиллагаа, бетон зуурмагийн үйлдвэр-4-н зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагаа, бутлуурын үйлдвэр нийлүүлэлт, угсралт, үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээг Jacobs-тай зурснаар бидний Оюу Толгойн гүнийн уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа маань албан ёсоор эхэлсэн.

2017 оны 5 сарын 14

Бетон зуурмагийн үйлдвэр-4-н зураг төсөл, барилга угсралтын ажил 2017 оны 5 сарын 14нд шав тавих ёслолоо хийснээр эхэлсэн.

100% Монгол ур чадвар

Тус барилгын ажилд 100% Монголын хөрөнгө оруулалттай 8 компанийн нийт 900 орчим хүн оролцож амжилттай барьж дуусгалаа.

2017 оны 5 сарын 1

Бетон зуурмагийн үйлдвэр-3, бутлуурын үйлдвэрийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж Оюу Толгойн гүнийн уурхайн туннел болон налуу конвеойрын төслийн шоткрит, гадаргуу дээр зам, барилга, байгууламжийн төслүүдийн бетоны болон элс, дайрга, бетон эдлэлийн захиалгыг чанарын өндөр түвшинд, захиалагчдын гомдол саналгүй, цаг хугацааны хоцрогдолгүйгээр амжилттай нийлүүлсээр ирлээ.

2018 оны 5 дугаар сарын 1

Төслийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн яг нэг жилийн ойн босгон дээрээ хөдөлмөрийн чадвар алдсан осол гэмтэлгүй 1 сая хүн цаг ажилласан бахархам сайхан амжилт гаргалаа.

Дотоодын төсөл хөтөлбөрүүд

Premium Concrete

Улаанбаатар хотод нийт 300 гаруй харилцагчийн барилгын төслүүдэд бетон нийлүүлсэн байна. Үүний томоохон төслүүдээс дурдвал:

KH Орон сууцны төсөл

Энхтайвны гүүрний зүүн урд талд баригдсан 24 давхар оффисийн барилгын суурь цутгалтын ажилд манай компани М400, М450, М550, М600 маркуудын ус тусгаарлагч нэмэлттэй бетон үйлдвэрлэж нийлүүлсэн.

Асем Вилла Төсөл

М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, Хүрхрээгийн аманд байрлах, 53 хувийн орон сууцнаас бүрдэх Asem Villa төсөлд гэрээ байгуулан бетон зуурмаг нийлүүлсэн.

Будда Виста, Бэлла Виста төслүүд

  • М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлсэн,
  • Бурхантай хөшөөний баруун талд байрлах Buddha
  • Vista, Зайсан толгойн чанх хойно байрлах
  • Bella Vista хотхоны төслүүд дээр гэрээ байгуулан бетон зуурмаг нийлүүлсэн.

Ривер Гарден, Тайм Скүэр орон сууцны төслүүд

Номин Констракшн компанийн хэрэгжүүлж байгаа River Garden - 2, Time Square төслүүд дээр гэрээ байгуулан бетон нийлүүлсэн.