card

Хүний нөөц

Бид өнөөдөр

350
Нийт ажилчдын тоо
10%
Орон нутгийн ажилчид
1518
Сургалтанд хамрагдсан нийт ажилтнууд
9221
Нийт сургалтын хүн цаг

Бид хэрхэн ажилладаг вэ?

Премиум Конкрит ХХК нь

Премиум Конкрит ХХК нь

2017 оноос эхлэн Оюу Толгой компанийн Гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэн ажиллаж байна. 

Бид төслийн шаардлагад нийцсэн өндөр чанарын бетон зуурмаг нийлүүлэхийн зэрэгцээ, олон улсын стандартуудыг ханган, аюул осолгүй төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. 

Энэхүү амжилт, чанар, стандарт, аюулгүй ажиллагааны ард чадварлаг, мэргэшсэн ажилтнууд байгаа бөгөөд манай компанийн төдийгүй, улс эх орныхоо хувьд үнэт зүйл болсон ажилтнууд маань бидний бахархал юм.

 

Үнэт зүйлс

ХҮНДЛЭЛ:

Харилцан итгэлцэл, хүндлэлтэй, байнга шинийг эрэлхийлсэн, нэг зорилгын төлөө сайн үр дүнг хамтдаа бүтээлцэхийг зорьсон, аюул осолгүй ажилладаг, эрүүл чийрэг, мэргэжлийн ур чадвартай хамт олон байх.

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ:

Ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ бизнесийн ёс зүйтэй хамтран ажиллаж, захиалагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, асуудлыг оновчтой шийдэх, тэдэнтэйгээ хамт хөгжиж, тэднийхээ итгэлийг хүлээж ажиллах.

ХАМТЫН ЗҮТГЭЛ:

Компанийн болон хэрэглэгч, түншүүдийн бизнесийн хөгжлийн төлөө гэсэн зорилгоо ойлгож, хийж байгаа бүх зүйлдээ үр дүнтэй байж, үргүй зардал алдагдлыг бууруулж, эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, чанарын баталгааг хангаж ажиллах.

ХАРИУЦЛАГА:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин болон чанарын удирдлагын менежментийн системийг нэвтрүүлж ажилласнаар нийгэм болон түншүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа эрхэмлэн биелүүлж, урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлж, амжилттай ажиллах.

Бидний гэр бүл

Ажилтны нэг өдөр

“Би шинэ хүсэл тэмүүлэлтэй учирсан”

Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжигч

Нээлттэй ажлын байр

Сонгон шалгаруулалтын явц

1. Анкет хүлээн
авч байна.


2. Сонгон шалгаруулалт
хийгдэж байна.


3. Сонгон шалгаруулалт
дууссан. 

Нээлттэй ажлын байрууд

Нээгдсэн
огноо
Хаагдах
огноо
Сонгон
шалгаруулалтын явц
Дэлгэрэнгүй
холбоосууд
  Систем администратор 2020.08.12 2020.08.26 Энд дарна уу


                                                                            Товч намтар илгээх: hr@premiumie.mn