Компанийн товч танилцуулга
Premium ConcreteПремиум Конкрет компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын барилга, инженерингийн төслүүдэд гадаргуу болон гүний уурхайн зориулалттай энгийн болон шүршдэг бетон, төрөл бүрийн буталсан чулуу, элс, химийн бодис, материал нийлүүлэхээс гадна төслийн менежмент, барилга угсралт, цахилгаан, сантехник болон дулааны хангамж, зураг төсөл, зөвлөгөө, судалгаа зэрэг үйл ажиллагаагаараа оролцож мэргэжлийн төслийн удирдлага болон инженерингийн үйлчилгээ үзүүлдэг.
Барилга, инженерчлэл
- Гадаргуу болон гүний уурхайн зориулалттай энгийн болон шүршдэг бетон нийлүүлэх,
- Буталсан чулуу, элс, дүүргэгч материал нийлүүлэх,
- Өрөмдлөг болон тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх,
- Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх
- Судалгаа, шинжилгээ
Уул уурхайн салбарын үйлчилгээ
- Тоног төхөөрөмж худалдах, түрээслэх;
- Тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх,
- Тос тослох материал нийлүүлэх,
- Засвар үйлчилгээ үзүүлэх,
- Чанар хангалтын үйлчилгээ

