Нээлттэй ажлын байр
Premium Industrial & EngineeringСАНХҮҮГИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн төсөв төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэл бэлтгэх
- Төсөв гүйцэтгэлийн харьцуулалт, санхүүгийн тайлангийн шинжилгээ, дүгнэлт бэлтгэх
- Авлага, бараа материал, өртөг, зардлын байнгийн хяналт
- Шинэ төсөл болон хөрөнгө оруулалтын өгөөж, хэрэгжүүлж буй төслийн үр ашиг, үнэ өртгийн тооцоолол бэлтгэх
- Бүтээгдэхүүний нэгж үнэ, өртөг, ашиг, оновчтой хувилбар сонголтын тооцоолол бэлтгэх
- Удирдлагын шийдвэр гаргалтанд шаардагдах санхүүгийн бусад мэдээлэл, тооцооллыг бэлтгэх
Тавигдах үндсэн шаардлага
- Санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Санхүү менежментийн чиглэлээр удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Бизнесийн ёс зүйг баримтлан ажиллах чадвартай
- Орон нутагт ээлжийн хуваариар ажиллах боломжтой
Товч намтар илгээх бол: hr@premiumie.mn
Лавлах утас: 89393311

