card

Чанарын бодлого, ОУ-ын гишүүнчлэл

Premium industrial & engineering

Манай компани АНУ-ын Бетоны институтын гишүүн бөгөөд АНУ-ын Үндэсний бетон зуурмагийн ассоциацийн NRMCA итгэмжлэл бүхий Монголын анхны компани. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, лабораторийн туршилт, түүхий эдийн шалгуур, бүтээгдэхүүн тээвэрлэлт болон хүргэлтийн үйлчилгээг олон улсын стандартын шаардлага хангахуйц үзүүлдгийг, мөн шаардлага өндөртэй төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн чадвартайг илэрхийлж, дэлхийн аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болдог.   

Бетон үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрээс хэрэглэгч хүртэлх бүх түвшинд лабораторийн нэгдсэн хяналт дор явагддаг. АНУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Humboldt брэндийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, ISO:17025 стандартын шаардлагад бүрэн нийцсэн итгэмжлэгдсэн лабораторитой. 

Бид хүнд нөхцөлд С35/45 маркын бетон, ханын шүршдэг бетон үйлдвэрлэгч МУ-ын цорын ганц компани юм. 

Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын Бетон Судлаачдын холбооны гишүүн байгууллагын хувьд эх орондоо зохион байгуулагдаж байгаа  олон улсын хурал чуулганы ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар ажиллах, гадаад улс орнуудын тэргүүн туршлагыг салбартаа түгээн дэлгэрүүлэхэд томоохон үүрэг оролцоотой ажиллаж байгаа үндэсний тэргүүлэгч компани юм.

Голлох түншүүд