Очирбатын Батмөнх
ТУЗ-ийн гишүүн, Дэд ерөнхийлөгч
Премиум Индастриал энд Инженеринг ХХК,
Премиум Майнинг Сервисэс ХХК-ийн
Гүйцэтгэх захирал
Монголын Бетон Судлаачдын Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал /2012-2016/
О.Батмөнх нь физикч инженерийн бакалавр, АНУ-ын Үндэсний их сургуулийн компьютерын шинжлэх ухааны бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тэрээр Шинэ Улаанбаатар нисэх онгоцны буудал (NUBIA), Шангри-Ла зочид буудал цогцолбор төсөл, Салхит (50МВт), Сайншанд (55МВт), Цогтцэций (50МВт) зэрэг салхин цахилгаан станцын төслүүд, Оюу толгой Бетон зуурмагийн 4-р үйлдвэрийн цогцолбор болон бутлуурын үйлдвэрүүдийн зураг төсөл, барилга, үйл ажиллагаа хариуцах томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан 15 гаруй жилийн бизнесийн удирдлагын туршлагатай.