Судалгаа, шинжилгээний ажлууд
Premium industrial & engineeringПремиум Индастриал энд Инженеринг компани нь гадны ижил төстэй үйлдвэрлэгчид, бетон үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэнгүүдтэй хамтран шинийг эрэлхийлсэн судалгаа, шинжилгээ хийх, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг.
Бид бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн шинэчлэлийн эрэл хайгуул, ажилтнуудаа тогтмол сургах, байгууллага өөрөө суралцах талаар байнга идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Америкийн Бетоны Институтийн гишүүн болж салбарын шинэ мэдээ мэдээллийг байнга авч, хурал семинарт ажилтнуудаа оролцуулж ирсэн. Мөн гадаадын өндөр мэргэшсэн зөвлөхүүдийг урьж авчран ажилтнууддаа зөвлөгөө өгөх, сургалтыг тогтмол явуулж ирсэн билээ. Монголд жил бүр зохион байгуулагддаг олон улсын бетоны бага хурлыг сүүлийн 4 жил ивээн тэтгэж үйл ажиллагааг нь дэмжиж, оролцож, гадаад дотоодын олон эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй санал солилцож тэдгээр мэргэжилтнүүдтэй гэрээ хийн хамтран ажиллаж ирсэн.
Ажилтнуудынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилогоор Америк, ХБНГУ, Солонгос, Хятад зэрэг улсуудад явуулан бетоны үйлдвэр, лаборатори, дайрга хайрга, элсний үйлдвэрүүдтэй танилцуулан, сургалт авах ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.


.jpg)
.jpg)
.jpg)